Таван настай хүүхдүүд алан хядагч болж байна

Дэлхийд алан хядах ажиллагаагаараа тэргүүлэгч “Ислам”-ын бүлэглэлийн тухай нэгэн эмэгтэй мэдээлэл хийжээ. Дэлхийн хүмүүнлэгийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос гэгч тэрхүү эмэгтэй “Исламын улс” таван настай хүүхдүүдийг элсүүлж дайтагч болгож байна хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ.

Тэрбээр “350 хүүхдийг байлдах бэлтгэл хийлгэсэн, тэдний дотор таван настнууд цөөнгүй байгаа” хэмээжээ. Тэдгээр хүүдүүдэд зэвсэг өгч байлдааны ажиллагаанд оролцуулдаг аж.  

Ямартай  ч АНУ-ын зүгээс энэ бүлэглэлийн байлдах хүч суларсан хэмээн үзэж байгаа ч Сирийн ерөнхийлөгч Башар Асад эрс үгүйсгэжээ.  

П.Урнаа 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025