Англи

Кристмасын үеэр ширээндээ шувууны мах, ялангуяа цацагт хяруул, эсвэл галууны бүтэн мах тавьж тансаг ширээ засдаг. Харин битүүлгийн хоолыг <<Christmas pudding>> гэж нэрлэдэг. Кристмасаар хүүхдүүдэд бэлэг өгдөг. Шинэ жилээр гоё хувцас өмсөж элбэг дэлбэг хооллодог.
Бельги

Бельгичүүд он солигдох мөчид зоогийн ширээн дээрээ малтуу мөөгтэй тугалын махан хиам, бодон гахайн мах, <<Шинэ жилийн мэнд хүргэе>> гэсэн бичигтэй бялуу, оргилуун дарс заавал тавьдаг.
Болгар

Шинэ жилийн баяраа тэмдэглэхээр ширээний ард сууцгааж байхдаа хэн нэгнээ найтаавал тэр хүнийг <<Бидэнд аз жаргал авчирлаа>> гэж үздэг бөгөөд тэр найтаасан <<азтай>> хүнд ирэх оны хавар хамгийн түрүү гарсан төл малаа өгөхөөр амладаг гэнэ.
Герман

Шинэ жилээр хүн бүхэн шинэ жилийн вандуй идэх ёстой. Он солигдох мөчид хүйтэн зууш, төмсний салат хийдэг. Зарим нутагт шинэ жилээр хүн 7 янзын, эсвэл 9 янзын зууш идэх ёстой гэж үздэг. Баярын ширээнд шарсан гахай, чанасан будаа, вандуй, шош, загасны түрс, намуу цэцгийн үр тавьж чимдэг. Мөн хун шувуу, бурхан, үлгэрийн баатруудын дүрстэй талх хийж тавина. Жигнэмэг, халуун ундаа хэрэглэнэ.
Испани

Испаничууд шинэ жилийн ширээндээ хонь, цацагт хяруул, тооройн шарсан мах зэрэг ямбатай хоол шүүс заавал тавьдаг. Хоолоо <<Херес>> нэртэй дарсаар үе үе даруулдаг.
Итали

Шинэ жилээр итали эзэгтэйчүүд эрдэнэ шишээр хоол хийж улаан лоолиор хачирлаж өгдөг. Энэ хоолыг хамгийн их идсэн хүн шинэ онд хамгийн баяжина гэж бэлгэддэг. Италичууд гахайн маханд их дуртай. Иймд шинэ жилээр гахайн дөрвөн шийрээр хийсэн <<зампоне>> гэдэг хоолыг хүндтэйд тооцдог. Мөн гахайн цэвэрлэсэн гэдэс доторт өөх махыг тэнцүүлэн чихэж амт тохируулаад зөөлөн гал дээр хоёр цаг чанаж болгон халуунаар нь иддэг. Италичуудын шинэ жилийн баярын ширээнд
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна