Хятадын Жейман мужийн Еиву хотод бүтэн жилийн турш зул сарын баярын гоёл чимэглэлийн зүйлс болох гацуур мод, гэрлэн чимэглэл, хиймэл санта, наадаг зурагнууд, саа, шаар гэх мэт шинэ жилийн бүхий л зүйлийг үйлдвэрлэдэг ажээ.

Энэхүү хот нь дэлхийн зул сарын баярын хэрэгцээний нийт 60 хувийг, хятадын эрэлтийн 90 хувийг нийлүүлдэг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс гацуур мод, гоёл чимэглэлийн зүйлийг эндээс захиалж авдаг гэнэ.

Тус үйлдвэрүүдийн оргил ачаалалтай үе нь долоогоос есдүгээр сарын хооронд бөгөөд дэлхийн бараг бүхий л орноос захиалга ирдэг аж. Зул сарын гоёл чимэглэлийн үйлдвэрүүд сүндэрлэсэн тус хотын иргэд бүтэн жилийн турш зул сарын гоёл чимэглэл зардаг учраас шинэ жилийн баярыг тэр болгон тэсэн ядан хүлээдэггүй гэнэ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна