
Дашчойлон хийдийн лам нар Гэмтлийн эмнэлэгт нэн шаардлагатай аппарат авч өгч буян үйлджээ. Тодруулбал, Герман улсад үйлдвэрлэгдсэн 9 сая төгрөгийн өртөгтэй ясны мэс заслыг багажийг Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвд хандивласан байна.
Өнөөдөр зулын 25-н буюу Богд Зонховын төгс гэгээрсэн, нас нөгчсөн өдөр учир буян ном хурах учиртай байдаг. Тэгвэл лам нар эл өдрийг тохиолдуулан буян үйлдэж байгаа аж.
Бусдын сүсэг бишрэлээр далимдуулан өглөг барьц авдаг хэмээн шүүмжлүүлдэг лам нар бусдад өглөг өглөө хэмээн цахим хэвлэлүүд бичиж байна.
П.Урнаа
Сэтгэгдэл (2)