
Монголын загварын ертөнцийнхөн сүүлийн үед гадаадын зах зээлд өрсөлдөж, томоохон шоунуудад оролцож, эх орныхоо нэрийг чамгүй л гаргаж яваа. Тэгвэл тэдний нэг загвар зохион бүтээгч Ариунаа Сүри гэх энэ жүжигхэн бүсгүй. Тэрбээр Япон улсад болсон “Mercedes Benz” шоунд хоёр дахь удаагаа оролцож байгаа туршлагатай нэгэн бөгөөд дизайнерууд дундаа хамгийн даруухан нь. Өнгөрсөн хавар бие даасан загварын шоугаа зохион байгуулсан. Тэр загварын шоундаа орох моделиудыг тусгайлан сонгож авдаг. Тэгвэл Ариунаа Сүригийн шаардлагыг хангасан ганц эрэгтэй моделийг Б.Чинзориг гэдэг. Тэрбээр өнгөрсөн жил шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. Өдгөө “Шилмэл загвар”-т багшилдаг нэгэн.

Урт хар намирсан үсээрээ бусад эрэгтэй моделиудаас ялгардаг Б.Чинзориг Ариунаа Сүригийн дурлалт залуугаар сонгогдоод амжсан гэнэ шүү. Өнгөрсөн жилээс эхэлж үерхэж дотноссон тэд сүүлийн үед хаана ч хамтдаа явж харагдаж болсон байна.
Өмнө нь дизайнер Д.Отгонжаргал, загвар өмсөгч Э.Энхболд нар гэр бүл болж загварын сайхан хосоор тодорч байсан. Тэгвэл загварын ертөнцөд дахин нэг хос ийн гарч иржээ. . Шинэхэн хосдоо аз жаргал хүсье.
М.Сонор
Сэтгэгдэл (13)