Загвар өмсөгч, мисс гэх ойлголт уг нь бол хоёр тусдаа ойлголт. Гэтэл манайд өндөр нуруутай, хөөрхөн царайтай бүхэн загвар өмсөгч, модель хэмээн ташаа ойлгодог. Өөрийгөө модель төрхтэй, загвар өмсөгчийн стандарыг хангасан эсэхийг ялгаж салгадаггүй моделиуд ч олон байгаа. Харин сүүлийн үед жинхэнэ модель хүнд байх ёстой царай төрхийг бүрэн шингээсэн загвар өмсөгч С.Сарнай олны анхаарлыг ихэд татаад буй.

БНСУ-д болсон Азийн загварын наадмаас шилдэг загвар өмсөгчөөр шалгарч "Miss world next top model" тэмцээнээс "Miss Internet" шагналыг хүртээд удаагүй байгаа тэрбээр эмээгийнхээ номыг “Номын баяр” дээр зарж байгаад хамтдаа дуранд өртсөн нь энэ.

Залуудаа гоо сайхан, ухаан билгээрээ шагшигдаж байсан Ш.Дулмаа гуай орчин үед бол мисс байхаар бүсгүй байсан гэдэг шүү. Хоёр үеийн мисс хамтдаа байгаа содон агшин ийнхүү гэрэл зургийн хальснаа үлдэж байна.

Мөн саяхан болж өнгөрсөн нэгэн үзэсгэлэн худалдаа дээр мисс С.Сарнай дахиад л худалдагч хийж суугаа харагдсан. Үүнийг нь харсан найзууд нь “мисс гэх өргөмжлөлтэй болохоос биш яг үнэндээ худалдагч С.Сарнай гэвэл илүү зохихоор болсон байна” хэмээн хошигноод авна лээ. Загварын тайзнаа алхахын хажуугаар худалдагчийн халтуурыг ёстой утгаар нь хийдэг хүн бол С.Сарнай юм даа.
М.Сонор
Сэтгэгдэл (5)