У.Далантайн ухаан санаа хаана явна

Энэ морь жил У.Далантайн гэр бүлд ивээлээ харамгүй хайрлав. Урлагт амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан МУГЖ У.Далантай айхавтар дарга болох сонирхолтойдоо ч биш мэргэжлийн хүн нь театр удирдах хэрэгтэй гэж сэтгэл шулуудан УДБЭТ-ын даргын сонгуульд өрсөлдсөн. Ямартай ч түүнийг энэ албанд тохоогдоход дотроосоо бол түдгэлзээгүй биз. Дуучин дарга болохоос ямар дуучин бөх болох гэсэн биш агуулга, хэлбэр ч хол зөрөхгүй байж мэдэх юм.

Түүний амьдралд энэ жил ирсэн хоёр дахь гэнэтийн бэлэг бол шинэ хүн. Гэргий Саран нь ШУТИС-ийн англи хэлний лицейд англи хэлний багшаар ажилладаг. Англи, Орос хэлний мэргэжилтэй төлөвхөн бүсгүй байдаг бөгөөд барагтай бол энд тэнд дагаж явж дуран хараанд өртөх нь ховор. Хосууд нэг хүүхэдтэй байсан бол Саран тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах нь ээ. Урлагийн хүний хувиар гэгэлгэн мэдрэмжтэй У.Далантай ёстой л уярч нялхамсаад шинэ хүнийхээ өмнө “нурж унах” мөч ойртсоор байна.

 Анхны амьдралаа дуучин Эрдэнэцэцэгтэй эхлүүлж хэсэгтээ хамтран амьдарсан ч тэдний хайр дурлал урт настай байгаагүй. Олон жил гоонь эрийн амьдралаар амьдарсан У.Далантай нэлээд хожуу гэр бүл зохиосон бөгөөд  анхны хүүхэд нь хүү байсан бол удаах хүүхдээ охин байгаасай хэмээн битүүхэндээ залбирч суугаа гэнэ лээ. Ийнхүү шинэ хүнээ өлгийдөж авах гээд ухаан санаа нь орон гаран яваа сурагтай.

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Goy ehner avchee.az jargal huseye
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • unshigch
    hunii amidraliin talaar unen bodit zuiliig niitleh ni setguulchiin uureg shuu uyan gegch nuhurt helehed!!! 3 dahi huuhed ni turuh gej bn. terend yundaa uhaan sanaa ni oron garantah ve? uyangiin haliltai bichih geed buur yadchih yum
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025