
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо араас “Зүрхээр наадагч”-ийг хийсэн “Хувьсал” продакшныханд яруу найрагч Хулганайн Тэргэл гомдолтой байгаа гэнэ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хувьсал" продакшны "Зүрхээр наадагч" кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавын минь бидэнд зориулж бичсэн
"Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой" гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй хандсан гэж гомдол гаргахаа мэдэгдэж байна.” гэжээ. Тус киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн билээ.
Б.Сар
Сэтгэгдэл (9)