Жүжигчин Ц.Алдармаа батлан даалтад гарангуутаа дахиад л шуугиан тарихыг шахав. Юу гэхээр тэрбээр “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..” хэмээн жиргэж, өөрийгөө өмөөрөв. Уран бүтээлийн хамтрагчаа халуун усаар шалзалж, насан туршийн шарх үлдээчихээд ингэж том ярьдаг хүн түүнээс өөр байхгүй л болов уу. Анхан шатны шүүх хурал дээр 5 цагийн турш уйлж зогссон бүсгүй өдгөө томорчээ.

Д.Оюунтуулд эмчилгээний зардал гэж 30 сая төгрөг өгөөд явуулсан гэх зүйлийг Ц.Алдармаагийн өмгөөлөгч нь хэлсэн. Д.Оюунтуулын эмчилгээнд шаардагдах бүх зардлыг гаргаж өгсөн, хор хохиролгүй болгосон гэх шахуу зүйлийг хэлээд байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ 10 сая төгрөг л өгсөн гэнэ. Эрүүл мэндийн их хохирол үзсэн Д.Оюунтуулын тухайд өртөг зардал өндөртэй Солонгос руу явахад замын зардалд нь л нөгөө мөнгө нь ороод таарсан гэнэ. Дахиад өөр мөнгө төгрөг хялайлгахгүй гэж Ц.Алдармаа хэлсэн гэсэн.
Тэгээд яасан. Одоо батлан даалтад гарчихаад ингээд томорч байдаг. Даварсаар даварсаар дагвын толгой дээр гэж үг байдаг даа.
Хүнтэй сууж, хүүхэд ч төрүүлээгүй залуу бүсгүйн биеийг эрэмдэглэчихээд ийм зүйлийг ичихгүй ярьж сууна гэдэг, харамсалтай.
Б.Сар
Сэтгэгдэл (97)