“Тод-Арт агентлаг”-ийн захирал Б.Сэргэлэн гэж эрхэмсэг хатагтай дуурийн ягаан байшинд суусан жилүүддээ чамгүй их зүйлийг хийсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Харин тэрбээр “Намайг театрын менежерээр ажиллаж байхад хүмүүс балетчин гэж хардаг байсан юм. Харин театрын захирлын ажлыг өгснөөс хойш менежер гэж хараад байгаа юм уу гэж бодох болсон. Аливаа юм бүхэн цаг хугацааг дагаж өөрчлөгддөг. Тэр жамаар өөрчлөгдсөн байж магадгүй ээ.” хэмээн ярьсан удаатай.

Тэгвэл энэ авьяаслаг, хөдөлмөрч хатагтай өөрийн үргэлжлэл болсон энхрий ганц охинтой. Ээжтэйгээ тун адилхан Б.Намуун охин “Сант” сургуулийг төгсөн, өдгөө СУИС-ийн Уран зургийн ангид суралцаж байгаа аж. Монголд шинэ тутам зүйл болох интерьер дизайныг ихэд сонирхож цаашид энэ чиглэлээр ажиллахыг Б.Намуун охин хүсч байгаа гэнэ лээ. Уг нь өдгөө олны танил эрхмүүд хүүхдүүдээ хилийн дээс алхуулж, холын нутгаас эрдэм өвөртлүүлэхийг боддог болсон. Харин Б.Сэргэлэн хатагтай болоод нөхөр нь ганц охиноо эхлээд хувь хүнийх нь хувьд бүрэн төлөвшүүлсний дараа гадагш нь сургах нь зөв гэж үзэцгээсэн аж.



Б.Сар
Сэтгэгдэл (2)