
Аугаа аялагч “Марко Поло”-гийн тухай кинонд Монголын жүжигчин Б.Амарсайхан Аригбөхийн дүрийг бүтээсэнд олон нийт сэтгэгдэл өндөр байгаа билээ. “Netflix” студийн бүтээл тус киноны зохиолыг Жон Фруско бичиж, гол дүрд нь Италийн жүжигчин Лорензо Ричелми тогложээ.
Тодотгоход энэхүү кинонд “Алтан ураг” хамтлагийн хөгжмийг ашиглажээ. Тус хамтлагийн Европ дахь менежер Ж.Өнөрмаа хөгжим ашиглуулах гэрээг Холливудын Weinstein Company-тай хийсэн аж. Ингэснээр тэдний холливудтай хийсэн хоёр дахь лицензийн гэрээ болж байгаа юм байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна