Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа гаргасан амжилтаараа дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг бүсгүйчүүдийн нэг. Нас дөч дөхөж яваа хэдий ч их спортоосоо хөндийрөөгүй байгаа О.Гүндэгмаа дөрвөн хүүхдийн ээж болоод амжсан нэгэн. Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар хувийн амьдралаа ч цалгардуулахгүй авч яваа тэрбээр одон горилогч олны танил бүсгүйчүүдийн нэг бөгөөд тун удахгүй алдарт эхийн одон авах нь дамжиггүй.

Дөрвийн дөрвөн хүүхэд гаргасан хэрнээ овор нэмээгүй, гунхаж яваа О.Гүндэгмаа дахиад хэдэн ч хүүхэд гаргасан ч хэвээрээ байх биз. Спортын хүн болоод ч тэр үү үргэлж шахуу хослол өмсөж явдаг байсан бол сүүлийн үед юбка, даашинзаар гангарах болсон нь тун догь харагдаж байгаа биз.
М.Сонор
Сэтгэгдэл (7)