
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн гэх хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр болж өнгөрсөн юм. Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон бол Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэрийг Шүүх шийдвэрлэсэн байна. Хэрэгтэн Г.Буяндорж нь хууль бус шийдвэр гаргаж бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгасан. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт сэжиглэж хэрэгт татсан билээ. Ийн хоёр жил гурван сарын ял авах шүүхийн шийдвэр гарч шүүх хурал өндөрлөсөн байна.
М.Сонор
Сэтгэгдэл (5)