Загварын тайзнаа эрхгүй ялгардаг, ур чадвартай моделиудын нэг Г.Оюунгэрэл хувь амьдралын тухайд жаахан асуудалтай байгаа гэх мэдээлэл бий. Нөхөр Б.Бадрахаасаа тусдаа амьдарч байгааг нь ойр тойрных нь хүмүүс хэлж ярих болсон. Тэгвэл нөхөр Б.Бадрах нь “Мунзуй” Г.Нямдорж болоод олны танил хүмүүсийн арван хэдэн залуутай хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан ч, ял зэмгүй өнгөрөөд байгаа. Ер нь бол хууль шүүхийн хаалга сахихаа болиод байгаа. Тэгвэл ийн асуудлаасаа мултарсан эр нөхөртөө Азийн хатан хаан эргэн очих уу гэдэг нь сонин.

Б.Бадрахын тухайд эцгийнхээ чихийг халууцуулж ханадаггүй тэрбээр нэг биш нэлээд олон хэргээс ийм маягаар мултарч ирсэн гэгддэг. Түүний ах Б.Бүрэнжаргал ч бараг 8 арваад жилийн өмнө О.Чулуунбатын хүү Ч.Бөрдөнбаттай хамт хар тамхины хэргээр баривчлагдан шалгагдаж байгаад гэмгүй үлдэж байсан үүх түүх байдаг юм.
Б.Сар
Сэтгэгдэл (1)