
АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Дик Чейни “Fox News” агентлагт өгсөн ярилцлагандаа Ерөнхийлөгч Бушийн талаар ам нээжээ. Тэрбээр “Тагнуулын төв газрынхан баривчлагдсан алан хядагчдыг эрүүдэн шүүж, тамладаг байсныг Ерөнхийлөгч Буш мэдэж байсан” хэмээсэн байна.
Түүнчлэн Америкийн Сенатын танхим дахь Хүний эрхийн хороо хоригдлуудын эрхийг Тагнуулын төв газар ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн байна. Үүнээс үндэслэн тус улсын хүний эрхийн мэргэжилтнүүд 2001-2007 онд нууц шоронгуудын хэрэг эрхэлж байсан албаныханыг НҮБ шалгах хүсэлт гаргажээ. Одоогоор ерөнхийлөгч асан Буш ямар ч мэдээлэл хийгээгүй байгаа аж.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна