Шинэ жилийн баярыг далласан, сэтгэл гэгэлзүүлсэн кинонууд гарч, хүүхдүүд Санта өвөө зуухаар нь орж ирэн өөрийнх нь оймсонд бэлэг хийхийг тэсэн ядан хүлээнэ. 12 дугаар сар бол дэлхий даяар хүлээлт үүсгэдэг сар билээ. Дор хаяж нэг миллиард гаруй хүн дэлхий дээр Христмасын баярыг тэмдэглэдэг байна.
Энэ нэршилтэй холбоотойгоор “Христмасын мод”, өвлийн амралтыг “Христмасын амралт”, “Баярын улирал” гэх нэршилүүд нэгэнтээ тогтсон байдаг.

Мөнх ногоон диваажингийн гацуур
Христмас баярыг 12 дугаар сарын 25-нд тэмдэглэх нь түгээмэл бус цаашлаад зохимжгүй байсан ч сүмийн удирдагчид бусад шашны баяруудтай өрсөлдөхийн тулд христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр болжээ. Үнэндээ христийг хавар мэндэлсэн гэж үздэг ба 12 дугаар сарын 25 хэмээх өдөр бусад шашины баяртай өрсөлдүүлэхийн тулд сонгосон гэдэг байна.

Христмасын баярыг санта клаус болон гацуур модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Мөнх ногоон гацуур мод нь “Диваажингийн мод”-ыг билэгддэг ба алимаар чимэглэсэн энэ мод нь хүний анхны өвөг эцэг Адам, Евагийн амьдарч байсан Еден буюу диваажингийн цэцэрлэгийг билэгддэг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний мөнхийн хүсэл болох амар тайван, зовлонгүй мөнх амьдралыг хүсэмжлэн билэгджээ. Гацуур модыг чимэглэх заншил XVI зуунд анх Германд үүсчээ. XIX зууныг хүртэл Англид гацуур модыг нэг их засдаггүй байв. Америкт Христмас баярын гацуур модыг Пенсилваний Германчууд 1820 онд авчирч түүнээс хойш дэлхий нийтэд энэ заншил тархсан гэж үздэг юм байна.
Христмас баярын жинхэнэ баатар Санта Клаус Мөн үү?
Христмас баяраар Бурхан хүн төрөлхтөнд агуу бэлгээ Есүс Христээр дамжуулан өгсөн боловч баярын гол дүр Санта Клаус болжээ. Санта Клаус гэдэг нэр нь Синтер Класс гэдэг голланд нэрний англи хувилбар юм. Христмасын баяр бол түр зуур зогсоод эдгээр чухал асуултуудын талаар бодох цаг ч байж болох юм. Сэвтсэн харилцаа сэргэж, муудсан нөхөд сайдаж, дайсагнасан талууд эвлэрэх нь энэ баярын утга учир юм. Тиймээс Христмасын баяр бол эвлэрэлийн бас амар тайвны баяр. Танд ч гэсэн энэ баяраар жинхэнэ мөн чанар болох хайрыг хэн нэгэнд бэлэглэх завшаан тохиох байх гэж найдаж байна.

Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна