100 гаруй эмэгтэй нэг дор алга болсон хачирхалтай мэдээ байна. Тэдгээр эмэгтэйчүүд бүгд Вьетнам иргэд байсан бөгөөд хятад хүмүүстэй гэрлэсэн байжээ. Хамгийн хачирхалтай нь тэд өнгөрөгч сарын сүүлээр нэг дор цугларч хоол идэж байсныхаа дараа ор сураггүй алга болсон гэнэ.
Тэднийг хятад эрчүүдтэй гэрлэхэд зуучилсан, вьетнам эмэгтэй ч мөн ор сураггүй байгаа аж. Зуучлагч эмэгтэй 20 гаруй жил хятадад амьдарсан гэх бөгөөд эрчүүдэд сүйт бүсгүй зуучилж өгөх бүртээ дунджаар 100 мянган юань авдаг байсан гэсэн баримт гарчээ. Бүсгүйчүүд хулгайлагдсан гэх таамгийг албаныхан одоогоор дэвшүүлжээ.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна