"Эрдэнэс Монгол”-ын Дэд захирлаар Г.Тэмүүлэн ажиллаж байгаад чөлөөлөгдсөн бол түүний оронд толгой эргэм олон мэргэжилтэй С.Цэлмэг гэх энэ залуу томилогдсон билээ. Тэрбээр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн найз, "Алтан гадас" фракцийн Ц.Сосорбарамын хүү С.Цэлмэг гэгч. Нас залуухан энэ нууцлаг залуугийн толгой эргэм олон мэргэжилтэй танилцаж сонирхоцгооё.
Тэр 2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг гүүр, туннелийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд 2004-2005 онд Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, усны барилгын “Экос” ХХК-д захирлаар ажиллаж байжээ.

Мөн 1998 онд СОНИ сургалтын төв, Компьютер операторч, 2009-2010 онд Египтэд Төрийн захиргааны институт, Төрийн удирдлага, 2010-2011 онд Недерландад ЮНЕСКО-АЙ ЭЙЧ И институт, Усны салбарын бичгийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, 2013 онд АНУ-ын Виржиниа мужийн Тайсан коллеж, Олон нийтийн харилцаа, Сүлжээний харилцааны менежментийн сургалтад тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Мөн 2005-2006 онд JICA-Улаанбаатар хотын хогны менежментийн төсөлд судалгааны багийн ахлагч, 2006-2007 онд АХБ-Орон нутгуудын нийтийн ахуйг сайжруулах 2-р үе төсөлд хуурай хог хаягдал, байгаль орчин хариуцсан дотоодын зөвлөх, 2007-2010 онд Зам тээвэр, аялал, жуулчлалын яам, ЭЗХАГ-т мэргэжилтэн, 2007-2010 АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Хан-Уул дүүргийн ИХТөлөөлөгч, Байгаль орчны байнгын хорооны дарга, 2008 он хүртэл Байгаль орчин, усны барилга байгууламжийн “Шинчи баян” ХХК-д захирал, 2012 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ИХТ-ийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байна.
Нас залуухан хэрнээ нэг жилийн дотор хэд хэдэн мэргэжил эзэмшсэн С.Цэлмэг саяхан “Торго”-ын шоун дээр хүрэлцэн ирсэн нь энэ. Үсээ үнсэн саарал өнгөөр будаж охид бүсгүйчүүдийг сонжсон шигээ явж харагдсан. Ирээдүйн улс төрч болох сонирхолтой гэх С.Цэлмэг эртнээс бэлтгэгдэж байгаа залуу гэж болно.
М.Сонор
Сэтгэгдэл (45)