
“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэгвэл Г.Буяндорж нарт холбогдох таван хүний шүүх хурал Дүүргийн Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эхэллээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253.1, 111.3-т зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдын өмчийг авахыг завдсан, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр шүүж байгаа юм.
Анх “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтийн гомдлоор бусдыг залилан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан билээ
П.Зул
Сэтгэгдэл байхгүй байна