ҮДБЭ Чуулга 2014 оны 12 сарын 27, 28, 29-нд Ардын уран зохиолч, СГЗ ПунцагынБадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД”үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүндгуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолынтөлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм. Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэнмонголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүнЧагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон YIII-р Богд Жавзандамба нар нь “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуурийн гол дүрүүд болон тодорно.
Энэ өдрүүдэд хязгааргүй их хүсэн хүлээж байсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсоноор монголчуудын магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн бөгөөд нэг хүн мэт нэгдэннягтарч, бүх хүн баяр баясгалангаар бялхаж байхыг урьд өмнө нь хэзээ ч харж байсангүйхэмээн тухайн үеийн гадны судлаачид, аялагчид түүхийн шаргал хуудсанаа тэмдэглэнүлдээжээ.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 6 үзэгдэл бөгөөд урьдтавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанарыгагуулсан дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл юм. Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртынн дуучН.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлайбүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангизэрэг 200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууныангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхийнайруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших,бүжиг дэглээч СТА.Х.Хашхүү, СТА.О.Цэцгээ нар ажиллаж байна.
ҮДБЭЧ маркетингийн алба
Утас: 11323954, 88023954, 96996399, 96655946
Web:www.mongolian-ensemble.com
Сэтгэгдэл байхгүй байна