Бага залуугаасаа олон ч клипний гол дүрд тоглож, хөөрхөн царай, гуалиг бие, өвөрмөц бор арьсаараа олны харцыг булааж байсан М.Мөнхжаргал ойрын хэдэн жил танигдахын аргагүй болоод байгаа.
УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэтэй ханилан хоёр хүүхдийн ээж болсон фотомодель бүсгүй багагүй жин нэмсэн. Юун нөгөө амбицтай, эргэлдсэн алаг нүдтэй хөөрхөн бүсгүй байх вэ гэж ярих хүмүүс ч байх.

Тэгвэл тэр өөртөө анхаараад эхэлжээ. Угийн суурь сайтай бүсгүй жингээ хаяж хуучин төрхөндөө орсон байна шүү. “Эра” Д.Эрдэнэтуяагийн гарын ганц шавь тэрбээр формдоо орох гэж чамгүй хугацааг зарлаа шүү.
Б.Уян
Сэтгэгдэл (9)