“Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин А.Очирбат монголын урлагийн алтан тайзнаа насаараа хүчин зүтгэсэн. Тэрбээр 1950-иад оноос Улсын Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчнээр орж байсан гэдэг.

У.Шекспирийн “Ромео, Джульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Франц мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж "Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга", "Хүү", "Бригадын дарга", "Бор, Төмөр хоёр" зэрэг жүжгийн зохиол бичсэн авьяаслаг уран бүтээлчдийн нэг.
Хамгийн сүүлд л гэхэд “Буруугүй буруутан” хэмээх жүжиг бичсэнийг Э.Ёндоншаравын найруулгаар өнөөдөр тайзнаа амилуулах гэнэ. Тэгвэл МУАЖ А.Очирбат “Магадгүй энэ миний хамгийн сүүлчийн жүжиг байх” хэмээн хэвлэлд ярьсан байх юм.
П.Зулаа
Сэтгэгдэл (1)