“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтийн гомдлоор бусдыг залилан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй, мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх үндэслэлээр Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж, өнгөрсөн оны наймдугаар сард саатуулаад байсан.

Харин Г.Буяндоржийн өмгөөлөгч болон түүний ар гэрийн зүгээс “Г.Буяндорж С.Билэгт гэж хүнд залилуулаад бүх хөрөнгөө алдсан. Тиймээс хохирогч” гэж мэдээлсэн. Үүнийг ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн” гэх тайлбар өгч байсан.
Тэгвэл Г.Буяндоржийн гэх хэрэгт нийт таван хүнийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253.1, 111.3-т зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдын өмчийг авахыг завдсан, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр маргааш Дүүргийн Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүх гэж байна.
П.Зул
Сэтгэгдэл байхгүй байна