Драмын театрт “хулгай” орсон уу?

Айхтар юм болж байна цаана чинь. Орчин цагт сайхан хүүхнүүд ажилдаа тогтохоо байж. Тэр тусмаа УДЭТ хөөрхөн хүүхний даллагатай газар байсан бол одоо “алдагдал” хүлээж байна. Эхэнд нь У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг гэнэтхэн дэрхийн одсон. Дараа нь Б.Эрдэнэцэцэг,  тэгсэн  Т.Хулан, Д.Ганцэцэг хоёр нь яваад өгсөн. Хэдий цалин хангамж бага ч гэсэн аргагүй нэр нөлөөтэй газрын буянаар урлагт хөл тавьсан бүсгүйчүүд гэнэт цахилж одохын учир юун.

Ихэвчлэн залуу хүний хувьд өөрийгөө сорих, амьдралаа сайжруулах гэж ийм алхам хийдэг бололтой. Үзээд өгье гэвэл Г.Отгонцэцэг л театртаа үерхэлдээ үнэнч үлдэх шив. Мэдээж туслах дүрийн, шинэ залуу жүжигчид байгаа л даа. Гол дүрийн, театрын нүүр царай болохуйц сайхан бүсгүйчүүд байхгүй болно гэдэг гарз шүү, гарз.

Т.Хулан нөхөр Д.Галбаярынхаа бүтээл “Тусгай ажиллагаа” кинонд гол дүр бүтээсэн бол У.Уранчимэг нөхрийнхөө “Хувьсал” продакшнд ороод одоо бүр өөрөө удирдаж тун амжилттай яваа.Харин бусад нь энд тэнд юуны төлөө монгол киноны хур бууж байгаа билээ, ажлаас их юмгүй л гүйж явна. “Хулгай” эд материалд нүүрлэдэг байсан цаг ард хоцорч хажуу хавирганд ажиллаж байгаа хүнээ анзаарч байхгүй бол мөнгө гэгч шидтэн хааш нь ч урвуулж мэдэхээр байна шүү, драмынхаан. 

Д.Сэргэлэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • сэ
    Отгонцэцэг гарвал УБ-гийн урдах талбай л олдоно штээ,гаралгүй хөгшин бухнуудаа хангаад л хэвтэж байвал барав гэж
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН
    Навчаа, Урнаа, Баясгалан 3-с бусад нь сайхан хүүхнүүд байх аа гэж...
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • ммммммммм
    Баясгалан театртаа байгааш дэ. сая 12.19 нд АНУ д тоглолтоо хийх гэж байна гэж яригдаж байсан.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин
    -Er n dram geltgui duuri ch mun adil zaluus ajillah nuhzul baihgui dee.Ene n ymarch menejmentgui heden hugshin uvgun emgen nar tetgevertee garahgui darga seter zuugeed kommunist maygaar setgeed daramtlaad suugaad baigaatai holbootoi shuu dee.Ene baidal buh mergejliin urlagiin gazaruudad havtgairsan. Chadaltai zaluuchuudiig deesh n gargadaggui gadnaas avchirsan shagnaliig n uursdiiguu surtalchilhad ashigladag, Ylanguya SUIS ,Hugjim bujgiin surguuld dandaa tetgevertee garsan emee uvuu nar ajillaj baidag zaluuchuud ni hezee ym surch hezee ajil hiihiin ymar ch bolomjgui. Chadaltai zaluuchuud laaz ushigluud gudamjind yvj baihad ta nar uhamsraaraa zaigaa tavij uguuchee.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025