Базараа барзайж, Р.Нараа цэмбийв

Баян Базараа нялх гэргийгээ төрхөмд нь буцааж бүсгүйчүүдийн ертөнцөд аялсан амьдралдаа түр зогсолт хийгээд буй. Мэдээж эргэцүүлэн бодох зүйл бишгүй л байгаа байлгүй. Бизнес нь муу мэдээ дуулгаж,  ар тал нь бүтэн байснаа тал болоод ирэхийн цагт юм юм л бодогдож байгаа биз. Тэгвэл түүний анхны гэргий Р.Нараа өдөр ирэх бүр өнгөжин жавхаажиж буй.

Ухаант бүсгүй өдөр, цаг урсах тусам залуужина гэдэг л энэ буюу. Цуутай эрийн анхны хүүг төрүүлж өгсөн энэ бүсгүй Эрдэнэт нутгаас гаралтай гэхчлэн намтрыг нь бид эчнээ цээжээр мэдэх болсон. Өв тэгш сайхан хувцаслаж, нүдэнд дулаахан залуутай ихэд дотно явсан тэр зургаа авахуулахдаа огтхон ч жийрхсэнгүй. Хэзээний камерын өмнөөс бардам харж хэвлэлтэй харьцаж сурсан соёлтой хүн гэдгээ илэрхийлдэг Р.Нараа ийнхүү сонголтоо бататгалаа. Түүний сонголт ийм залуу. Тун ч тохирсон сайхан хосууд юм гэж танихгүй хүн ч эргэж харах нь содон тусах юм билээ. Хос хоёрт аз жаргал хүсье! 

Б.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Zochin
    Yamar muukhai gartai egch vee
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • zochin
    duuchin nomintoi yamar adilhan haragdvaa
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Hogiin nohoi
    munguteu huuhnii engert naaldag heveerei shuu dee
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Hjj
    zolbin gulug
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025