
Хуурамч гарын үсэг бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж хувьдаа завшсан хэргээр “Жаст” группын эзэн асан Ш.Батхүү хоригдсон билээ.
Тэрбээр цагдан хорих төвд хоригдож байхдаа биеийн байдал нь эрс муудсан тул батлан даалтад гарсан гэсэн мэдээлэл хамгийн сүүлд гарч байсан. Тэгвэл түүний хэрэг шийдэгдэх хандлагатай байгааг эх сурвалж хэлж байна.
Түүнд холбогдох хавтаст хэргийг он дуусахаас өмнө прокурорын байгууллагад шилжүүлэхээр болсон бөгөөд дутуу нотлох баримтуудыг цуглуулж, шаардлагатай хүмүүсээс байцаалт авч дууссан байна. Ямартай ч удахгүй “Жаст” группын Ш.Батхүүгийн хэрэг шийдэгдэх янзтай байна.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна