Хөл хугарсан ч МАН-тайгаа шүү!

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж туйлын үнэн үг шүү. Ааг омгоо батгааж ядсан давилуун явахдаа ч алд бие доройтсон амаргүй цагт ч үнэнч байдаг хүн орчин цагт гэрэлтэй өдөр лаа барьж хайгаад ч олоход хэцүү болсон цаг. Ямарсайндаа утасныхаа дэлгэцийг зурахдаа үхтрээ харамсдаг атлаа хүний сэтгэлийг урахаа юман чинээ боддоггүй гэсэн хэлц гарч байх вэ дээ. Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын энэ агшныг харахгүй өнгөрч төвдсөнгүй. Хөлөө хугалчихаад гэртээ баашилж хэвтэхийн оронд энхрий хайрт МАН-ынхаа хуралд яг цагтаа гозойж байсан шүү дээ. Интернэт сонин хэвлэл телевиз радио гээд намын хурлыг хаанаас л бол хаанаас олоод үзчихэж болох атал ийм хичээнгүй, үнэнч байх гэж. Намаа гэсэн чин сэтгэлтэй, хүндэлдэг хэдэн мянган гишүүдтэй болохоор МАН ноён нуруугаа алддаггүй байх гэсэн бодол ч төрж байв. Хуруунд өргөс орох төдийд ажлаасаа чөлөө авах нь халаг болсон “бааш”-ны нийгэмд Н.Жанцанноров олон хүнийг гайхшруулав. Ясны хариуцлагатай хүн ийм л байгаа юм шүү дээ.

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    чин сэтгэл гэдэг энэ дээ
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин
    чин сэтгэл гэдэг энэ дээ
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025