18 жилийн түүхтэй "Монгол хип хоп"-ыг монголынхоо шоу ертөнцөд шинэ өнгө төрхтэйгөөр мэдрүүлэхийг хүссэн "Iсе Tор" хамтлагийнхан саяхан “ВЕSТ ОF IСЕ ТОР” тоглолтоо хийгээд амжсан. Түүгээр ч зогсохгүй хамтлагийн гишүүн Iceman кинонд тоглож уран бүтээлийн олз омог дүүрэн явж байсан билээ.

Гэтэл “Ice Top” хамтлагийнхныг Чойрт саатуулжээ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн баасан гаригт Говьсүмбэр аймгаас мансууруулах бодистой холбоотой мэдээлэл авч хаягийн дагуу очжээ.
Тухайн өдөр Чойрт “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн дүү нь “Гранд” хэмээх рестораны нээлтийн ёслолдоо хамтлаг, дуучдыг урьсан байна. Энэ үеэр ЗБГХТГ-ынхан тус баар руу орж, “Ice Top” хамтлагийнхныг саатуулжээ.
Тэгээд “Иргэдийн мэдээллээр та бүхнийг шалгах боллоо” гээд тайлбар, мэдүүлэг авч, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохоор шинжилгээнд хамруулсан гэх мэдээлэл байна. Ер нь бол монголын хип хоп хамтлагуудын гишүүд хар тамхи бас бус зүйлүүдээс болж саатуулагдах нь нийтлэг болжээ.
Т.Нямтогтох
Сэтгэгдэл (5)