Нас явж намба суух нь бүү хэл улам л өнгө зүс нэмж охид бүсгүйчүүдийн дунд дураараа эргэлдэж яваа Анхаад эхнэр олж өгье гэх уриа гарсан гэнэ шүү. Хэдийнэ гэр бүлийн амьдрал зохиож, хэд хэдэн хүүхдийн эцэг болсон байх ёстой байтал эсрэгээрээ юун эхнэртэй болох манатай манарч яваа Анхаа ийн дуранд өртсөн байх юм.
Нэг хэсэг өөрөөсөө арав дүү бүсгүйтэй хэлхэлдээд авсан Анхаа дахиад гоонь эрийн амьдралдаа хөл тавьсан юм билээ л дээ. Бүхий л шоу, үйл ажиллагааг алгасахгүй хэсэж явдаг Анхаа улаа эргэтэл яваад ч эхнэр олдохгүй байгаа гэнэ лээ. Тийм ч учраас найзууд нь “Анхаад авгай олж өгье” хэмээн хошигнож явуулсан сурагтай. Харин Анхаа эрх чөлөөтэй гоонь эрийн амьдралаасаа хэзээ ч уйддаггүй бололтой.
М.Сонор
Сэтгэгдэл (3)