
Мисс И.Төгсөө Дэлхийн миссд оролцох туйлын хүслээ биелүүлэхийн тулд энэ жил дахиад л эцсийн шалгаруулалтанд орсон ч бараагүй, тайзнаас мэлмэртэл уйлсаар буусан. Шалгарч чадаагүйнхээ бурууг давхраа хийлгэсэн, жин нэмсэнтэйгээ холбон тайлбарласан тэрбээр “Эх дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцсон ч мөн л гавьтай амжилт үзүүлээгүй.

Гэхдээ тэр ийм маягаар хэд хэдэн тэмцээнээс сугарч үлдсэн ч гэлээ эрчүүдийг харцаараа байлгадаг нэгэн. Тэдний нэг Их аварга Д.Дагвадорж гэх шуум дэгдээд байна. Эхнэр хүүхдүүдээсээ өрх тусгаарлаж гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа Их аваргын нүдэнд И.Төгсөө өртсөн бололтой. Миссүүд дундаа эршүүд зан ааштай гэх И.Төгсөө энэ аалиараа ч Их аваргыг татсан байж болзошгүй юм. Авааль гэргий, ааг омогтой эрчүүдэд бууж өгч байгаагүй Их аварга маань мисс И.Төгсөөд ёстой далан таваараа бууж өгдөг гэсэн шүү.
М.Сонор
Сэтгэгдэл (67)