Худалч дарга нарыг халлаа

Улсын хөрөнгө завшсан цагаан захтнуудын хэрэг шил шилээ даран улам бүр гаарч байгаа гэлтэй. Зарим нь албан тушаалаасаа хусагдсан, шоронгийн хаалга татсан  гэх мэдээлэл цацагдаж байгаа.

Тэгвэл хөрөнгө орлогоо нуун дарагдуулдаг, худал мэдүүлдэг ужгирсан асуудал төрийн албан дахь нөхдүүдэд байсаар байна. Харин хариуд нь тэднийг цалингаар нь торгох, албан тушаалыг нь бууруулах зэргээр хөнгөхөн илээд өнгөрдөг явдал манайд бий.

Тэгвэл хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээ байна. Энэ нь өмнөх шийтгэлүүдтэй харьцуулахад хариуцлага тооцсон шийдвэр болоод байна.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025