Монгол Улсын түүхэнд анх удаа Бодибилдингийн спортын Дэлхийн аваргатай болоод байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд 40-49 насны ангилалд Ж.Нурлан түрүүлж дэлхийн аварга болсон юм.

Энэ жинд нийт 19 тамирчин оролцсоноос Ж.Нурлан аваргын алтан медалийн тавцан дээрээс Монгол Улсын төрийн далбааг мандуулж түүхэнд бичигдээд байна. Саяхан л азийн аваргаас баг тамирчид маань олон олон цом медальтай ирээд байсан бол энэ удаад бодибилдингийн тамирчид их амжилт гаргалаа.

Тэгвэл Мумбай хотноо үргэлжилж байгаа тус тэмцээнээс Спортын мастер Г.Жамц,Б.Хүсэлтүвшин нар хос мөнгөн медал хүртсэн сайхан мэдээ байна.






Б.Нямтогтох
Сэтгэгдэл байхгүй байна