АН гурав хуваагдлаа

Сайд дарга нарын сандал суудлын сэлгээ ид эхэлсэн энэ цагт саарал ордонд бужигнаан ихтэй байна.  Нам дотроо ч хөдөлгөөн огцом л байна. Тухайлбал, УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн учраас  түүний орыг залгамжлах бүлгийн даргын суудлын асуудал яригдаж байна.

Түүнчлэн АН-ын бүлгийн даргад М.Зоригт, М.Батчимэг, Я.Санжмятав нарын нэр яригдаж байгаа аж. Тэгээд  энэ гурван гишүүнийг дэмжих,  дэмжихгүй гэх гурван талт байр сууринаас АН-ын гишүүд яриад эхэлчихсэн гэж байна.

П.Урнаа 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025