М.Наранбаатар тэднийг арчиж хаяв!

 

М.Наранбаатар гэж нэг хөөрхөн дуулчихдаг хүү зурагтаар гардаг байсан. Аливаа байгууллагад сагс сайн тоглодог эсвэл урлагийн авьяастай ч юмуу нуруулаг залуус дэвшихдээ амархан байдаг даа, тэр тусмаа төрийн байгууллагад. Тэрний л жишгээр энэ нүдээрээ инээсэн бумбагар цагаан залуу дарга болов оо. Харахад үгүй мөн буянтай царайтай нөхөр шүү дээ, малдийчихаад. Хүн ер нь харагдаж байгаа шигээ байдаггүй. Хоёр, гурван ч удаа улиран 9 жилийн турш МҮОНРТ-ийн захирал хийх “алтан карт”-тай болсон хүн Монголын телевизийн түүхэнд үгүй байх. Угаасаа ийм хүн доогуурх суудалд чинь заяахгүй байна. Одоогоос яг нэг жилийн өмнө юм байна, 12-р сарын 13-ны өдөр очиж очиж ихэд цээрлэдэг 13-ны өдөр байх даа ч яахав дээ. Энэ өдөр МҮОНРТ-ийн ээлжит хуралдаанаар МҮОНТ-ийн шинэ захирлаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, МҮОНРТ-ийн захирлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаяр нар тус тус томилогджээ.

Харин өнөөдөр бол 12-р сарын 9-ний өдөр. Ядаж жилийнх нь ойнд хүргээд халдаг байгаа даа, тэр сайхан төрийн ордны ажлаа орхиод ирсэн хүмүүсийг. Тэд халагдах тушаалаа авчээ. Би зүгээр нэг л юм хэлдэг, нэг л юм захидаг. Нарийндаа би ч хэлээд байгаа юм биш, энэ бол дэлхийн жишиг стандарт юм шүү. Ямар ч халаа сэлгээг дүн өвлийн цагаар хиймээргүй л байгаа юм. Саяхан Ерөнхий сайд 1600 гаруй хүнийг хомроголон хална гэж хэлээд зэмлүүлээд үсэрсэн шүлс нь бол хатаагүй байна даг.

Энэ хоёр хүний юу нь тэр аппаратанд тэнцэхгүй байгаа юм бол? Д.Энхтуяа  “Ийгл” телевизийн сэтгүүлч, “NTV” телевизийн мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албаны даргаар ажиллаж байгаад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдсон.

Ё.Батбаяр нь  АНУ-д боловсрол эзэмшиж байсан бөгөөд суралцах хугацаандаа “Америкийн өнгө” нэвтрүүлгийг бэлтгэж UBS телевизээр үзэгчдэд хүргэдэг байсан нэгэн.

Энэ янзаараа МҮОНРТ гэдэг газар хүн тогтохгүй “сүнс”-тэй л гэж ойлгоё. Яг үнэндээ сувгаа энэ телевиз дээр тааруулдаг айл одоо байдаг уу? Хааяа нэг харахаар хуучны нэвтрүүлгээ хэд давтаж л суух юм билээ. Одоо больчихооч, ажлаа хийгээч, нэвтрүүлэг нийтлэлийн бодлогоо “чулуу” болгооч. Суваг нь хүн үзэхээс ичмээр юм байхад нэг л их сандал ширээний тэмцэл өрнөсөн газар.

Ядаж захирал гэж сүржин томилгоо хийсэн бол нэг жилээс урт хугацаатай томилоход яана даа. Бүтэн жил тэжээгээд авсан ч юм үгүй, хаясан ч юм үгүй хүмүүсийг зүгээр явуулчихдаг юм бол тэгж цалин мөнгө гарздаж яана вэ таминь ээ. МҮОНРТ гэж үнэхээр нэг завхарсан дампуу газар байна аа.

Д.Сэргэлэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • 11111111111
    gaduur tsaaguur chin olon hun halagdaj bna ed yagaad boldoggui gej
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Batbayar ANU-d bolovsroogui bolov uu.Baahan munge guisan nevtruuleg geech umnuud hiideg baisan.Ochij ochij iim hun TV-d ajillah gejee.Naranbaatar guia zuv shiidver garagsan baina.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин
    хөөрхөн хүүхэн Чимгээг яаж халлаа, атаархал атаархал маш их атаархуу, арчаагүй, чапалгүй авгай дэргэд нь Оюундарь ажлыг гялалзуулаад дэвшээд явсан энэ тэнэг хөтлөгчөө л дөнгөн данган дөнгөж байсан, саваагүй сарвагар саранд хуцаад сангасаа цувуулаад тас унав
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Энхтуяа өөрөө их нүгэлтэй авгай даа, дүн өвлөөр очсон албандаа үүрд мөнх байх юм шиг санаж хар хүйтнээр мөн ч олон хүн халсан даа ха ха, юмны үйл лай , хариу гэж энэ дээ
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • archih heregtei
    Archij hayaad Ulam ungulug boloh heregteishd. Odoo l ene daldakuudaasaa salcgaad olon niitiinh bolooroi. Zu. Harin ch zorigtoi um bn Naranbaatar
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • vzegch
    Kkkk amerikaas neg balai nevtruuleg hiideg bsan nuhur MNB iin zahirald tentsehgvi l baihgvi yu da. Kkk aimaar avarguud deer iim balai umnuud ireheer chin huuguud l yawuulna shd. Zuv shd
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ene neeree yatsan daldaak we
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025