“Азийн хатан хаан”-ы нөхрийг аав нь ялаас мулталлаа

Мөрийтэй тоглоомонд донтсон бүлэг этгээдүүд өнгөрсөн гуравдугаар сард  үйлдэл дээрээ баригдсан билээ. Тэдгээр мөрийтэй тоглоомчдын ихэнх нь эрх мэдэлтэй, олонд танигдсан хүмүүсийн хүүхдүүд байсан. Мөн  Н.Номтойбаяртай хэвлэлээр дайтан олонд танигдсан  “Мунзуй” Г.Нямдорж бас байсан байдаг. Цагдаагийнхан тухайн үед 16 хүнийг үйлдэл дээр нь барьсан байдаг. Тэгвэл шүүх 5 хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байх юм.

Тухайн үед цагдаа нар  бүгдийг нь баривчлан, хорьсон  байдаг. Гэхдээ нэг их удалгүй  “Мунзуй” Г.Нямдоржоос бусад нь батлан даалтанд гарч, улмаар  хэргийг нь хэрэгсэхгүй болгож таарчээ. Тодотгон өгүүлэхэд, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах,  “Люмино” хамтлагийн Баажий нарын хэдэн нөхөд хэргээс цэвэрхэн сугарч үлдэж, мөнөөх  “Мунзуй” Г.Нямдорж нэг жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Уг нь 16 хүн зэрэгцэн сууж байгаад мөрийтэй тоглож байсан нь үйлдэл дээрээ тогтоогдсон байтал яг ял зэм авах болохоор ганц хүн дээр тохдог нь хачирхалтай. Шүүх хурал болохоос өмнө олны танил болоод хөрөнгө бэлтэй хүмүүс хүүхдүүдээ нэг нэгээр нь хэргээс сугалж гаргасаар байгаад, ийн нэг хүн дээр тохохоос өөр сонголт шүүхийнхэнд үлдээгүй бололтой юм.

Экс гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахын тухайд  “Азийн хатан хаан” Г.Оюунгэрэлийн нөхөр. Эцгийнхээ чихийг халууцуулж ханадаггүй тэрбээр нэг биш нэлээд олон хэргээс ийм маягаар мултарч ирсэн гэгддэг. Түүний ах Б.Бүрэнжаргал ч бараг 8 арваад жилийн өмнө О.Чулуунбатын хүү Ч.Бөрдөнбаттай хамт хар тамхины хэргээр баривчлагдан шалгагдаж байгаад гэмгүй үлдэж байсан үүх түүх бий.

Тэгэхээр Х.Бадамсүрэнгийн тухайд хөвгүүдийнхөө хууль зөрчсөн үйлдлүүдийг халхавчлан, өөгшүүлэн мулталж авч үлддэг баларсан жишгээрээ олны зэвүү дургүйг хүргэх нь ээ. Мөн “АПУ”-гийн П.Батжав ч Баажий хүүгийнхээ балагт үйлдлүүдийг баллуурдах гэж зовдог гэгддэг байсан. Тэгвэл тэр нь энэ удаа албан ёсоор баталгаажлаа. Б.Бадрах, Баажий нарын нөхдүүд эцгүүдийнхээ чихийг ч энэ янзаараа насан туршид нь халууцуулах вий...

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • 111111
    araich dee heleh ug oldohgui bna
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • uhaantan
    muu archaagvi lvdnvvd hoich ve chin ymar viliin vere edleh boloo ingej b.hiin orond ene ovchtei yaduu olsoj b.ga hvvhdvvded buyan hiij vldsen amidraldaa 1 ch gesen hvnii esoor amidarch vzeech tsag tsagaaraa b.daggvi ymuu
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин
    тэр нямдорж чинь ганцаараа покер тоглож байсан юм бишүү бусад 15 н тойрч зогсоод харж байсан юм байлгүй дээ яагаав пс д жоохон хүүхэдүүд тоглож чадахгүй хараад л зогсож байдаг ш дээ тэрэн шиг ..
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Baajii bol ulaan muriitei togloomchin yum bn leee gej
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025