Сэтгэл эзэлсэн аялгуу

Төгөлдөр хуурч Ами хэдийнэ  уран бүтээлээрээ Монголчуудад танигдсан бүсгүй. Түүний шинэ уран бүтээлүүд мэндэлсэн даруйдаа олны сэтгэлийг татчихдаг. Мэдээж  авьяас нь түүнийг амжилт тийш хөтөлж байгаа нь эргэлзээгүй. Тэгвэл Ами ээж Л.Халиунсүрэнтэйгээ хоршин нэгэн шинэ уран бүтээлээ өлгийдөж аваад байна. Ээж охин хоёр Б.Шаравын “Бөртэ” зохиолыг  хоршин тоглосныг хүргэж байна.

Дашрамд өгүүлэхэд, Ами нэгэнтээ  “Тэртээх 55 жилийн өмнө “Маамуу нааш ир” дууг өвөө маань анх зохиогоод төгөлдөр хуураар тоглоод сууж байх мөчид ээж хажууд нь тоглоомоор тоглож сууж байснаа хэнээр ч хэлүүлэлгүй өөрөө аяыг нь үргэлжлүүлэн дуулаад эхэлсэн гэдэг...

Ээж маань төгөлдөр хуурч. Тэгэхээр би ээжийнхээ гэдсэнд байх цагаас эхэлж ээжээрээ дамжуулан төгөлдөр хуур тоглохыг сонсч мэдэрч эхэлсэн юм байна...” хэмээн өгүүлсэн байдаг юм.

Тэгэхээр ийм нарийн нандин өгөгдөл сэжимээр холбоотой ээж охин хоёрын уран бүтээл хэн хүний сэтгэлд хүрэхээс яах билээ.

Б.Сар

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025