Мөнхийн залуу гэх тодотголтой топ модель Э.Одгэрэл үеийн хатагтай нараа хол хаяж, залуу бүсгүйчүүдтэй эн зэрэгцэж буй.Монголд Э.Одгэрэл шиг од шиг амьдарч байгаа хүн тун цөөхөн. Од нэрээ ч ойлгохгүй одонцоруудын хажууд Э.Одгэрэл загвартаа үнэнч, мөнхийн залуу гэх тодотголоо ч нэр төртэйгээр авч явж байгаа цорын ганц “од” гэж болно.

Жилийн жилд “Торго”-ын шоуг алгасахгүй оролцож хорь хүрээгүй бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн тайзнаа алхаж яваа Э.Одгэрэл загварын шоуны дараа зурагчны дуранд өртсөн байна. Хаанаас нь харсан ч топ Э.Одгэрэлийг 50 гарч яваа гэж хэлмээргүй харагдаж байгаа биз. Хавь ойрд нь явсан бүсгүйчүүд “энэ хэн бэ” хэмээн дуу алдацгааж байсан шүү.

М.Сонор
Сэтгэгдэл (58)