Орчин үеийн эрчүүд охид бүсгүйчүүдээс дутахааргүй өөртөө цаг зав гаргаж анхаардаг болсон. Гоо сайханд хэдэн цагаар хэвтэж, брэндийн дэлгүүрийг гутлын улаа эргэтэл явдаг эрчүүд олширсон гэж болно. Тэгвэл орчин үеийн дэгжин залуусын төлөөлөл болсон жүжигчин Г.Анхаа, Г.Анархүү нар нэгэн үйл ажиллагаан дээр нэг загварын гутал өмсөж ирцгээсэн юм.

Тэгвэл тэдний өмссөн энэ гутал монгол мөнгөөр 1,700,000 мянгын үнэ бүхий Blend Richelieu брэндийн гутал юм. Тугалын арьсаар хийдэг энэхүү гутлыг дэлхийн алдарт одууд тусгайлан захиалдаг гэнэ лээ. Уг брэнд нь загвар адилхан ч, өнгөний хувьд олон байдаг.

Харин Г.Анхаа, ГАнархүү хоёрын тухайд өнгө будаг нь ижилхэн гутал сонгосон нь олноос онцгой “ижилхэн” харагдуулж байсан шүү. Ер нь үс засалт, өмссөн хувцасны сонголт гээд Г.Анархүү, Г.Анхаа хоёрт адилхан зүйл их байдаг бололтой.
М.Сонор
Сэтгэгдэл (35)