Тансаг материалын донтон

Шинэ жил болж даашинзны эрэлд гарсан бүсгүйчүүд дизайнер Ү.Юмжирыг зүгээр суулгахгүй байгаа гэнэ шүү. Монголдоо л толгой цохих  дизайнеруудын нэг тэрбээр бусадтай харьцуулахад тун ч даруухан нууцлаг нэгэн. Түүний урласан хувцас хэн хүнд өөр мэдрэмжийг төрүүлдэг гэхэд болно.

Тиймээс ч шинэ жил дөхөхөөр гоё сайхнаараа тодрох гэсэн бүсгүйчүүд Ү.Юмжирыг зорин гүйцгээдэг жишиг тогтсон гэхэд болно. Харин энэ жил ямар  даашинзууд урлаж, хэн хэн  түүний даашинзуудыг өмсөж олныг алмайруулах бол гэдэг нь одоогоор нууц байна. Дашрамд өгүүлэхэд, тэр зөвхөн даашинзыг уран тансаг урлаад зогсохгүй энгийн хувцасыг содон урладаг бөгөөд  тансаг материалын донтон гэнэ лээ.

 М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025