Улсын ерөнхий прокурорын албан тушаалд ажиллаж байсан Д.Дорлигжав Хууль зүйн сайдын суудалд суух болсноор түүний суудлыг орлогч прокурор Г.Эрдэнэбат түр орлох болсон. Түүнчлэн Ерөнхий прокурор эзэнгүй байгаа суудалд хэн нь томилогдох талаар прогнозууд гарч байна.

Д.Дорлигжав нутгийн дүү Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихыг өөрийнхөө оронд томилуулахаар Ерөнхийлөгчид хүсэлт гаргасан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Б.Бат-Оршихоос гадна АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарын нэрс энэ суудалд яригдаж байгаа юм.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна