Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Г.Дагиймаа тэргүүтэй эмч нар хэд хэдэн удаа хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шалгагдаж байгаа билээ. Өмнө нь уг хэргийг шүүхэд шилжүүлж хянуулахад тэдний үйлдэл тогтоогдолгүй мөрдөн байцаалтад буцаж байсан байдаг. Тэгвэл Г.Дагиймаа нарын хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буруугүй гэж үзжээ. Харин шүүхийн шийдвэр буруугүй хэмээн гарсанд прокурорын байгууллага эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн эсэргүүцэл бичихээр болсон аж.

Удаа дараагийн буруутай үйлдэл нь прокурорын хяналтаар тогтоогдчихоод байхад шүүхийн шатан дээр хэргийн хувь ийн эргэж байгаа нь мэдээж анхаарал татна.
Ер нь бол мөнгө төгрөг авч чаддаг юм чинь, шүүхийн байгууллагынханд өгч бас чадсан гэх хардлага ч бас дагаад байгаа юм.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна