Эх дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Дэлхийн мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Т.Батцэцэг амжилттай яваа. Тус тэмцээний шилдэг загвар өмсөгч номинацийн шилдэг оролцогчид тодорсноос гадна шилдэг 20 моделийг нэрлэсний дотор тэр орсон билээ. Лондон хотноо болж буй тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж байгаа тэрбээр сэтгэгдлээ ийн илэрхийлж байна.

“Энэ хүртэл олон амжилт гаргалаа. Үнэхээр баяртай байна. Монголынхоо хувьд байгаагүй амжилтыг гаргаад байна. Өшөө их амжилт гаргахын тулд бүхнээ дайчилж байгаа. 130 гаруй орноос шалгаруулалт бүр дээр топ финалд үлдэнэ гэдэг том амжилт миний хувьд, одоо финалын өдөр л бүх зүйл шийдэгдэнэ.

Мэдээж хэл тааруухан байгааг мэдэж байна. Гэхдээ энд ойлголцоод юмаа сайн хийгээд л явж байна. Боломж бололцоо байсан бол илүү сайн сурч болох байсан байх аа. Гэхдээ надад нас байна. Хийх зүйл ч зөндөө байна. Иймхэн юмаар би өөрийгөө дүгнүүлэх хүн биш ээ. Намайг хурцалж байгаа та нартаа маш их баярлалаа. ” гэсэн байна.
Б.Сар
Сэтгэгдэл (5)