“Miss Mongolia 2014” тэмцээний ялагч Ю.Балжидмаа олон улсын нэр хүндтэй тэмцээн болох "Miss International"-д Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцохоор болсон билээ. “Азийн модель” агентлагт харьяалагддаг, багаасаа загвар өмсөж эхэлсэн тэрбээр томоохон тэмцээнд орж шагнал хүртэж байгаагүй ч бусад охидуудын хажууд тайзнаа байлдан дагуулах туршлагаараа илүүрхэж байсан. Тэргүүн мисс болсныхоо дараа титэм тэргүүндээ зүүчихээд нэлээдгүй хугацаанд нулимс урсгаж тайвширч басхүү итгэж чадахгүй байсан Ю.Балжидмаа “Яг үнэндээ тэргүүн миссийг авна гэж бодоогүй, зүүд юм шиг л санагдаж байна” гэж байсан. Гэхдээ зүүд гээд жингүйдээд байлгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргана гэсэн ам тангараг өгсөн. Тэгвэл тангараг өргөсөн мисс “Гоёл”-д шимтэн ирэхдээ манай дуранд өртсөн юм.
Сэтгэгдэл (5)