
МУГЖ С.Жавхлан шинэ жилийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй, ядарсан иргэдэд тэр мөнгөөрөө туслацгаах хэрэгтэй хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэсэн нь, халуун сэдвүүдийн нэгээр тодроод байгаа. Тэгвэл түүний дүү С.Тэргэл ахтайгаа тэрсэлсэн үгийг хэлсэн байх юм. С.Жавхлан ахынхаа “Хөх нуруут” төвийн нэг давхарт “Нуман донж” оёдлын урлан ажиллуулдаг тэрбээр ядуу зүдүү хүмүүсийг өөрсдийнхөө залхуугаасаа л болж байгаа хэмээн хэлж байна. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст туслах ажлыг хийдэг үү хэмээн түүнээс асуухад “Ер нь яагаад бид хийх ёстой гэж, төр засаг нь хийх ёстой биз дээ. Увсад л гэхэд нэн ядуу 400 өрх байна гэнэ. Эцэстээ ядуу байгаагийн шалтгаан нь өөрсдийнх нь залхуу, толгойгоо ажиллуулдаггүйтэй л холбоотой шүү дээ. Хүн бүр хөдөлмөрлөх л ёстой. Шавар зуурна уу, гутлаа оёно уу, гудамжаа цэвэрлэнэ үү... ямар ч байсан хөдөлмөрлөх л хэрэгтэй. Ажил хийвэл ам тосдоно гэдэг дээ.” хэмээн шулуухан хэлсэн байна. Гэтэл түүний ах С.Жавхлан болохоор өөрийг хэлээд байдаг.

Гавьяатын дүү С.Тэргэлийн тухайд ах, бэр эгч Г.Эрдэнэчимэг хоёрынх нь хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил байгуулагдсан “Нуман донж” оёдлын урланг хариуцан ажиллуулдаг аж.
Сэтгэгдэл (14)