
Залуу гэр бүлүүд хэдэн хүүхэдтэй байх нь хамаагүй салж, дахин шинэ амьдрал зохиох нь асуудал биш болсон үед бид амьдарч буй. Ялангуяа залуу гэр бүлүүд хамтын амьдралдаа цэг тавьж, цуцлах асуудал өдөрт хэдэн зуугаараа гаргаж байгааг гэр бүл судлаачид хэлж байгаа. Уг нь хэн хэнийгээ хайрлана гээд нийлсэн хүмүүс амьдралын хүнд бэрхийг ч амсаагүй байж хүүхэд өнчрүүлэн сална гэдэг харамсалтай. Гэвч орчин үеийн залуус үүнийг бараг “моод” гэж ойлгодог юм шиг ээ. Олны танил залуу гэр бүлүүд дунд салж нийлээгүй хүмүүс тун цөөхөн.

Тэгвэл олны танил залуухан гэр бүлүүд дунд ёстой л өдрийн од гэлтэй гурвын гурван хүүхдийн эцэг эх болсон залуухан төгс хос байна, цаана чинь. Загвар өмсөгч, жүжигчин О.Мөнхдалай, фото модель Зулгэрэл нар гурван хүүхэдтэй. Ёстой л үлгэр жишээч гэр бүл. Энэ гэр бүлээс залуус төдийгүй олны танил нэртэй нөхдүүд үлгэр жишээ авч, гэр бүлийн үнэ цэнэ, утга учир гэдгийг багахан боловч ойлгоосой. Үлгэр жишээч хос саяхан нэгэн үйл ажиллагаанд хамтдаа ирж хурсан олны харааг булаасан юм.

М.Сонор
Сэтгэгдэл (7)