Их аварга Д.Дагвадорж циркийг хувьчлан авснаас хойш цирк бүхэлдээ үйлчилгээний газар боллоо гэдэг гомдол тасарсангүй өдийг хүрлээ. Төрийн өмчийн хороо 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр Улсын циркийг хувьчлах тогтоол гаргасан байдаг. Тэр цагаас хойш ШӨХТГ-аас удаа дараа шалгалт хийж зөрчлөө арилга гэх санамжийг өгч байсан ч тоолгүй өдийг хүрээд буй.

Бүр Д.Дагвадорж аварга, ШӨХТГ-ын дарга О.Магнай нарын хооронд хэвлэлээр нэг хэрүүлийн алим өнхрөөд намдсан. Гэтэл машин угаалгын газар, электрон барааны дэлгүүр, хувцас худалдаа, үйлчилгээний газруудтай байсан цирк өдгөө “баар”-тай цирк болжээ.
Тодруулбал, циркийн зүүн бөөрөнд наалдуулан барьсан шил толин барилга ашиглалтад орсноор өнгөрсөн сард “Crone” хэмээх баар үүд хаалгаа нээгээд байгаа юм. Хэвлэлээр нэг худлаа шоудсан гэх О.Магнайгийн тэмцэл дахин идэвхжих нь тодорхой болж байна.
П.Урна
Сэтгэгдэл байхгүй байна