Чинээлэг эрчүүдийн нөмөр нөөлгөнд амьдардаг сайхан бүсгүйчүүд цөөнгүй. Тэгвэл тэдний нэг бол мисс А.Сарнай. Загварын тайзнаа үзэгдэж харагдах нь өдрийн од гэлтэй тэрбээр УИХ-ын гишүүн С.Баярцогттой романс үүсгэсэн гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарч л байлаа. Харин А.Сарнай үүнийг үгүйсгээгүй. Бүр хүлээн зөвшөөрсөн маягтай ярилцлага өгч байсан удаатай. Тэгсэн дараа нь Ч.Сайханбилэгтэй нэр холбогдоод авсан.

Нэг ёсондоо улстөрд дөрөө харшуулан хамтдаа шахам орж ирсэн хоёр улстөрчтэй А.Сарнай холбогдсон гэсэн үг. “Монголын сайхан бүсгүй-2004” тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлтэй, “Дэлхийн мисс”-д оролцож байсан гэхээс өөр цол гуншингүй, Монголд амьдардаг үгүй нь тодорхойгүй А.Сарнай С.Баярцогтоос гал улаан өнгөтэй машин бэлгэнд авч, багагүй шуугиан тарьж байлаа.

Тэднийг Монголд биш гадаадад болздог гэж хэлэх хүмүүс ч байдаг. Ер нь бол мисс А.Сарнай гэж энэ бүсгүйг төрийн түшээдийн таалалд нийцсэн нэгэн гээд тодотгочиход гэмгүй.

М.Сонор
Сэтгэгдэл (15)