“Гоёл- 2011” наадмын топ модель Э.Сэлэнгэ жилийн жилд “Гоёл”-ын тайзнаа гунхдаг байсан бол энэ жил хөл хүнд болсон тул үзэгчийн суудалд тухалсан юм. Тун удахгүй анхны үрээ өлгийдөж авах гээд сэтгэл догдлон хүлээж байгаа топ маань төрөх дөхсөн хэдий ч шинэ топ шалгаруулах наадмаас хоцрохгүй ирсэн байна шүү.
Хаана ч хамтдаа явж харагдах болсон Э.Сэлэнгэ, Г.Хонгорзул нар энэ удаа ч салсангүй ээ. Ээж болоод хоёр жилийн нүүр үзэх гэж байгаа мисс Г.Хонгорзулаас топ модель Э.Сэлэнгэ шинэхэн ээж болох гэж байгаагийн хувьд зөвөлгөө авч туршлагаас нь суралцаж байгаа болов уу. Бие давхар топ модель маань нэлээд жин нэмсэн нь, зохьсон харагдаж байна шүү.
М.Сонор
Сэтгэгдэл (4)