Хойд Солонгосийн төрийн тэргүүн Ким Жөн Ун өөрийнхөө нэрийг хүүхдүүдэд өгөхийг албан ёсоор хориглосон байх юм. Бүр өөртэй нь ижил нэртэй бол нэрийг нь солихыг шаардсан байна.

Тэрбээр өөр шиг нь удирдагч хүний нэр жирийн иргэдэд байх ёсгүй гэж үзэж байгаа аж. Дашрамд тодотгоход, түүний аав Ким Чен Ир болоод өвөө Ким Ир Сен нар яг ийм хоригийг тавьж байсан байдаг. Хойд Солонгосын аугаа тодотголтой удирдагчид ийн ард иргэдээ жижигрүүлж, өөрсдөө томорсон шийдвэрүүдээ гаргасаар өнөөдрийг хүрэв.

Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна