Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар УЕПГ-т очиж мэдүүлэг өгсөн байна. Тэр өнгөрсөн хугацаанд олон асуудалд нэр холбогдсон билээ. МИАТ-ийн удирдлагуудын мөнгө луйвардсан хэрэг, мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан үндэслэлээр шалгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэгт тэр хамаатай гэгддэг.

Ш.Батхүүд “Эрдэнэт”-ийг барьцаалан зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн гэх үндэслэлээр түүнийг буруутгасан гэдэг ч тэрбээр “Би Ш.Батхүүг зүс танина. Тийм юм болоогүй. Би ямар нэг гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй. Хоёр улсын хамтарсан компанийн өмч хөрөнгийн талаар том толгой гаргах эрх байхгүй” хэмээн мэдүүлсэн гэдэг. Тэрчлэн Цэцийн гишүүний хувиар түүнд гэм бурууг тохох боломж үгүй харагдаж ирсэн. Тэгвэл тэр ямартай ч Прокурорын газар очжээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна